Nutag Store нь зөвхөн худалдагч болон худалдан авагчийг холбох платформ юм. Бид худалдааны явц дахь аливаа залилан, хохирлыг хариуцах боломжгүй тул та доорх зөвлөмжийг анхааралтай уншиж, өөрийгөө хамгаалаарай.
Боломжтой бол худалдагчтай биечлэн уулзаж, барааг өөрийн нүдээр шалгаарай. Зураг дээр сайн харагдах бараа бодит байдал дээр өөр байж болно.
Худалдагчтай утсаар ярьж, барааны талаар дэлгэрэнгүй асууж, итгэл үнэмшил төрүүлсний дараа л төлбөр төлөөрэй.
Барааг хараагүй байхдаа бүрэн дүнгээр урьдчилж төлөхөөс зайлсхийгээрэй. Боломжтой бол гар дээр авч өгөх арга хэлбэрийг сонгоорой.
Хэрэв бараа зах зээлийн үнээс хэт доогуур бол сэжиглээрэй. Залилан нь ихэвчлэн 'хямд үнэ'-ээр хэрэглэгчийг татдаг.
Хэрэв та залилангийн хохирогч болсон эсвэл сэжигтэй зар олсон бол бидэнд мэдэгдээрэй. Бид шуурхай арга хэмжээ авах болно.
Мэдээлэл илгээх